Able Mail
iPhone / Economie et entreprise
iPhone гар утас хэрэглэдэг “Able Cloud” -ийн хэрэглэгчдийн маань гар дээр Able Mail нэртэй шинэхэн апликэйшн очиход бэлэн боллоо. Албаны э-мэйл хаягаа гар утсан дээрээсээ бүрэн хянаж хаана ч явсан та албан захидлаас хоцрохгүй бөгөөд аливаа мэйлийн хариуг тэр дор нь өгөх боломжтой болох нь. Үүнээс хойш ажлын болон гэрийн интернет тасарсан үед утасны 3G-гээрээ холбогдон захидлаа хянаад байж дээ.
Албан захидлаас гадна энд дурдахгүйгээр өнгөрч боломгүй чухал зүйл бол системийн захидлууд юм. “Able Cloud” систем дээрх жижиг боловч чухал мэдээллүүд (тантай холбоотой ажлууд дээрх шинээр нэмэгдсэн явцын тэмдэглэл, хурлын хэлэлцэх асуудлууд дээрх бусдын шинэ санал, таны оролцсон бичиг цаашаа хэн хэн дээр очсон эсэх, олон нийтийн програм дээрх шинэ сэтгэгдлүүд гэх мэт...) -ээс та хоцрох ёсгүй. Утсан дээрээ Able Mail-тэй байхад таны чихний хажуугаар юу ч нисэж өнгөрөхгүй нь ээ.
Quoi de neuf dans la dernière version ?
This app has been updated by Apple to display the Apple Watch app icon.
New design
Update activity